“ТҮҮХ ХУВЬ ЗАЯА 1926–1930” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд “Түүх хувь заяа /1926–1930/” сэдэвт лекцийг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь 1926–1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан, улмаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн анхны монгол суралцагчдын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа онцлогтой.

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос аймгийн Боловсролын газартай хамтран уг лекцийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэж байгаа болно.

Бүрд сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагчдын хичээлийн хуваарьт тусган,

4 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулав.
Бүрд сумын ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш Д.Бямбадулам амжилттай заалаа.

Энэхүү лекц нь Монгол Улсын түүхэн замнал, гадаадад суралцсан анхны сэхээтнүүдийн хувь заяа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, сургамжийн талаар сурагчдад мэдлэг олгож,

эх оронч үзэл, түүхийн ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







