ГХУСАЗСЗ-өөс Залилах гэмт хэргийн талаар Аржаргалантын 1 дүгээр баг, Их боригдойн 2 дугаар баг, Донгитын 3 дугаар баг, Архөшөөтийн 4 дүгээр баг, Онгоны 5 дугаар багийн иргэдийн дунд сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Мөн тус сургалтын үеэр иргэдэд брошур тарааж залилах гэмт хэргийн талаар хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэн ажиллаа. 5 багийн 200 гаруй иргэд тус сургалтад хамрагдав.







