"Архөшөөтийн" 4 дүгээр багийн ИНХ 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сумын Соёлын төвд хуралдлаа.
Багийн иргэдийн нийтийн хурлаар дараах асуудлын талаар хэлэлцлээ.
1.Сумын Засаг дарга З.Оюундулам өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
2.Сумын цагдаа Г.Оюунбаатар "Цахим гэмт хэрэг"-ийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ.
3.Сумын ГХУСАЗСЗ-өөс "Залилах гэмт хэрэг"-ийн талаар мэдээлэл өгч багийн иргэдэд брошур тарааж мэдээлэл хүргэлээ.
4.БИНХ-ын Хуралдаан даргалагч З.Хишигням "Архөшөөт"-ийн 4 дүгээр багийн айл өрхүүдийн өвөлжөө, хаваржааны доорх газар эзэмших иргэдийн саналыг авч хэлэлцлээ.
#БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН
АРХӨШӨӨТИЙН 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.