"Аржаргалантын" 1 дүгээр багийн ИНХ 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багийн төвд хуралдлаа.
Багийн иргэдийн нийтийн хурлаар дараах асуудлын талаар хэлэлцлээ.
1.Сумын Засаг дарга З.Оюундулам өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал болон "Оторчин апп" -ны талаар мэдээлэл хийв.
2.Сумын ГХУСАЗСЗ-өөс "Залилах гэмт хэрэг"-ийн талаар мэдээлэл өгч багийн иргэдэд брошур тарааж мэдээлэл хүргэлээ.
3.Багийн Засаг дарга Г.Пүрэвдорж "Аржаргалант"-ын 1 дүгээр багийн айл өрхүүдийн өвөлжөө, хаваржааны доорх газар эзэмших иргэдийн саналыг авч хэлэлцлээ.
#БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН
АРЖАРГАЛАНТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.