"Онгоны" 5 дугаар багийн ИНХ 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сумын Соёлын төвд боллоо.
Багийн иргэдийн нийтийн хурлаар:

Сумын Засаг дарга З.Оюундулам өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Цаг уурч Ч.Жавзмаа "5 хоногийн урьдчилсан мэдээ" болон Өвөрхангай аймгийн 10-12 саруудын урьдчилсан төлөв, Бэлчээрийн даацын тодорхойлсон талаар тус тус мэдээлэл хийв.

Сумын цагдаа Г.Оюунбаатар "Цахим гэмт хэрэг"-ийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ.
Мөн багийн иргэдэд ГХУСАЗСЗ-өөс "Цахим гэмт хэрэг"-ийн талаар брошур тарааж мэдээлэл хүргэлээ.
Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Лувсанжамц-Оюундалай "Оторчин апп" -ны талаар мэдээлэл хийв.

Багийн Засаг дарга Б.Сандагдорж "Онгон"-ы 5 дугаар багийн 2 иргэнээс ирүүлсэн өргөдлийг иргэдийн саналыг авч хэлэлцлээ.
#БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ОНГОНЫ 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.







