2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр "Их боригдой" 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурал багийн төвд боллоо.
Багийн иргэдийн нийтийн хурлаар:

Сумын Засаг дарга З.Оюундулам өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Газрын даамал А.Балжинням "Газрын тухай хууль эрхзүйд орсон өөрчлөлтүүд, газрын цахим шилжилтүүдийн талаар мэдээлэл хийв.

Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалмаа "Тариалангийн тухай" хуулиар иргэдэд мэдээлэл хийв.

Цаг уурч Ч.Жавзмаа "5 хоногийн урьдчилсан мэдээ" болон Өвөрхангай аймгийн 10-12 саруудын урьдчилсан төлөв, Бэлчээрийн даацын тодорхойлсон талаар тус тус мэдээлэл хийв.

Хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэбат "Цахим гэмт хэрэг"-ийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Сумын цагдаа Г.Оюунбаатар багийн иргэдэд "Цахим гэмт хэрэг"-ийн талаар брошур тараав.

Багийн Засаг дарга Э.Жагварал 2 дугаар багийн айл, өрхүүдийн өвөлжөө, хаваржааны газар зэмшүүлэх талаар иргэдийн саналыг авч хэлэлцлээ.
#БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ИХ БОРИГДОЙ 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.

ДАРАА, ДАРААГИЙНХАА БИНХ-ДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.










