2025.06.13-ны өдөр "Архөшөөтийн" 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал багийн төвд боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлаар:
📝2026 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар болон цаасаар авч иргэдийн саналын жагсаалтыг эрэмбэллээ. Иргэд ОНХС-ийн талаарх ойлголт нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь нутгийн хөгжил , иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
📝Багийн сангийн зарцуулалтын талаар
Газрын асуудлын талаар тус, тус хэлэлцлээ.
📝Сумын Засаг дарга З.Оюундулам цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжилтнүүдийн хамт иргэдэд нэн шаардлагатай байгаа мэдээллүүдийг хүргэлээ.
Тойргоос сонгогдсон Төлөөлөгчид багийн иргэдийн дунд хөгжөөнт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
#БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН АРХӨШӨӨТИЙН 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.