ИХ БОРИГДОЙ 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ 2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР БАГИЙН ТӨВИЙН БАЙРАНД ХУРАЛДЛАА. Бүрд сумын Их боригдой 2 дугаар БИНХурал 2025 оны 02-р сарын 03-ны өдөр хуралдаж сумын Засаг дарга З.Оюундулам, Хоршоо хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Солонго, Нийгмийн даатгалын мэргэжилтэн Г.Болортуяа, Татварын байцаагч Т.Насанжаргал, Байгаль орчны байцаагч Б.Мөнхбаяр, Мал аж ахуйн мэргэжилтэн Э.Лувсанжамц-Оюундалай, Санхүү албаны дарга Г.Анхтөр, багийн Засаг дарга Э.Жагварал нар багийн иргэдэд тус, тус мэдээлэл өглөө. Мөн БИНХурлын дарга болон багийн Засаг дарга нарыг сонголоо. Багийн иргэдийн нийтийн хуралд 125 иргэн санал өгч оролцсоноос: .БИНХурлын даргад
1. Г.Отгонжаргал /38 хүний санал/- 33.3%
2. Б. Мартцэцэг /28 хүний санал/ - 24.6%
3. Г. Болорцэцэг /48 хүний санал/- 42.1%
Багийн засаг даргад
1. Э. Жагварал / 100 хүний санал/-82.0%
2. Б. Ариунаа / 22 хүний санал/-18.0%-ийн санал тус, тус авлаа. БИНХурлын даргад Ганхуягийн Болорцэцэг, Багийн засаг даргад Энхболдийн Жагварал нар сонгогдож багийн засаг даргад Э.Жагваралыг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхитэй оролцсон Их боригдойн 2 дугаар багийн ард иргэдэдээ баярлалаа 👏👏