Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Төрийн албан хаагчдын үгийг сонсох өдөр" арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сумын нийт төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нар байгууллагад тулгамдаж байгаа асуудал болон ололттой амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийж төрийн албан хаагчид нээлттэй ярилцлага зохион байгуулж зөвлөмж гарган ажиллаа. Тус арга хэмжээгээр төрийн албан хаагчдын дунд "Үндэсний хос бичигтэн" тэмцээн болон хөгжөөнт тэмцээнийг тус, тус зохион байгууллаа.