Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангийн ивээл дор Бүрд сумын 2024 оны насанд хүрэгчдийн “Сумын аварга” шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний эрэгтэй ангилалд: Тэргүүн байранд ахмад настан Донгитын 3 дугаар багийн иргэн С.Жамъян, Дэд байранд Их боригдойн 2 дугаар багийн иргэн Б.Жаргалсайхан, Гутгаар байранд Их боригдойн 2 дугаар багийн иргэн Д.Жаргалбат нар шалгарлаа.
Тэмцээний эмэгтэй ангилалд: Тэргүүн байранд Их боригдойн 2 дугаар багийн иргэн С.Долгоржав, Дэд байранд Их боригдойн 2 дугаар багийн иргэн С.Гандулам, Гутгаар байранд Онгоны 5 дугаар багийн иргэн Д.Цэрэндэжид нар шалгарлаа.
Тус тэмцээний эрэгтэй эхний 2, эмэгтэй 1 дүгээр байранд шалгарсан тамирчид “Аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе