Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Анхдугаар хуралдаан

2024-10-25

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Хуралдаанаар:

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
  3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
  4. Хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай 
  5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай
  6. Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай асуудлыг тус, тус хэлэлцэн баталлаа.

Төлөөлөгчдийн олонхын саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Пүрэв сонгогдож, сумын Засаг даргаар З.Оюундуламыг томилуулахаар  нэр дэвшүүлж, Өвөрхангай аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%