Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх, дахин давтагдахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг угтаж Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын удирдамжийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн 8,9,10-р ангийн сурагчдад “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт сургалтыг орсон. Тус хичээлд 8,9-р ангийн 51 сурагч, 10-р ангийн 13 сурагч хамрагдсан.
Мөн ахлах ангийн сурагчдад "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-т зориулж 60 гаруй брошур тараасан.
Ерөнхий боловсролын сурагчид "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-өөр анги хамт олноороо шүлэг уншлаа.