Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Бүрд сумын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын мэдээ

2023-12-27

Өвөрхангай аймгийн Бүрд сум 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 301070 толгой мал тоолууллаа.

Үүнээс адуу- 19897 толгой, үхэр-10340 толгой, тэмээ-405 толгой, хонь-188310 толгой, ямаа- 82118 толгой тус тус тоолуулсан байна.

Бүрд сум нийт малынхаа тоогоор аймагтаа 5-рт, хонин сүргийнхээ тоогоор 2-рт жагслаа. 

Сумын хэмжээнд нийт малынхаа тоогоор тэргүүлсэн өрхүүд:

1. Ар хөшөөт багийн малчин Аймгийн аварга тэмээчин Ж.Батбаатар тэмээн сүргийн тоогоор

2. Донгит багийн малчин Монгол Улсын хошой аварга малчин Г.Золжаргал адуун сүргийн тоогоор

3. Донгит багийн малчин Монгол Улсын хошой аварга малчин Г.Золжаргал үхэр сүргийн тоогоор

4. Ар жаргалант багийн малчин Аймгийн аварга малчин, алтан хурганы эзэн Ч.Илчгэрэл хонин сүргийн тоогоор 

5. Ар хөшөөт багийн малчин Б.Жамба ямаан сүргийн тоогоороо тус тус тэргүүллээ. 

Сумын хэмжээнд 76 өрх мянгаас дээш тоо толгой мал тоолуулсан байна. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%