Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Бүрд сумын анхан шатны "Улаан загалмайн" хорооны үйл ажиллагааны тайлан

2023-11-13

Бүрд сумын "Улаан загалмайн хороо" нь 2020-2023 оны хооронд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр дараахи тусламж дэмжлэгийг үзүүлсэн. 

1. 2020 онд 10 иргэнд 2.400.000 мянган төгрөг, 4.007.000 төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багц

2. 2020 онд 6 иргэнд хүнсний тусламж

3. 2021 онд 30 иргэнд 7.200.000 сая төгрөг, 4.560.000 төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багц

4. 2021 онд 10 иргэнд хүнсний тусламж

5. 2021 онд хүчтэй шороон шуурганд өртөж гэргүй болсон иргэнд 5 ханатай гэр

6. 2021 онд 2021 онд хүчтэй салхинд өртсөн иргэнд 370.000 мянган төгрөг, хөнжил 4 ш, гудас 4ш, ариун цэврийн багц

7. 2022 онд 8 иргэнд 2.960.000 мянган төгрөг, эрдэс тэжээлийн багц

8. 2023 онд 3 иргэнд 1.110.000 мянган төгрөг, 431.445 төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багц 

Тусламж дэмжлэгийг үзүүлэхдээ Олон улсын улаан загалмайн хороо, Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн 7 зарчимд нийцүүлэн шударга зохион байгуулдаг бөгөөд дараахи нэмэлт шалгууруудыг харгалзан үздэг. Үүнд:

1. 16 хүртлэх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх

2. Жирэмсэн ба хөхүүл ээжтэй гэр бүл

3. 16 хүртлэх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрх гэсэн нэмэлт шалгуурыг тавьж дээрх тусламж дэмжлэгийг олгосон. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%