ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төлөөлөгчийн өдөрлөг арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгт баг багаас сонгогдсон төлөөлөгчид идэвхтэй оролцож төлөөлөгчдийн оролцоо 80 хувьтай байлаа.
Дээрхи арга хэмжээнд ИТХ-ын ажлын алба, Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, ЗДТГ, ЕБС, СӨББ, Соёлын төв, ЭМТ-ийн албан хаагчид оролцож өдөрлөгт хүрэлцэн ирсэн ард иргэдэд мэдээлэл өглөө.
Тус өдөрлөгт Ар жаргалантын 1-р багаас 35 иргэн, Их боригдой 2-р багаас 84 иргэн, Донгит 3-р багаас 61 иргэн, Ар хөшөөт 4-р багаас 63 иргэн, Онгон 5-р багаас 83 иргэн оролцож нийт 326 иргэн хамрагдлаа.
Өдөрлөгт оролцсон иргэдийн дунд Хөгжөөнт буухиа тэмцээн, Дартсын тэмцээн, Гоцлол дууны тэмцээнүүдийг зохион байгууллаа.