Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын товч танилцуулга

2017-09-08

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Тус сум нь 1931онд Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулагдсан, 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдын шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.

Одоо Аржаргалант, Их боригдой, Донгит, Ар хөшөөт, Онгон гэсэн  5 багийн  нийт  820 өрхөд 3018 хүн амьдардаг.

Газар зүйн байршил

Төв аймгийн баруун хойд хэсэгт:

§  Улаанбаатар хотоос 344км,

§  Аймгийн төвөөс 136км зайд байрладаг.

Өвөрхангайаймгийн Есөнзүйл, хархорин, Баянөндөр, Төв аймгийн Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант  сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.Далайн түвшнээс дээш 1460 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд хангай нурууны  зүүн хэсэгт хээрийн бүсэд уртрагийн 103048Iөргөрөгийн 46051Iоршдог

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Бүрд суманд 55 овог, 170 төрлийн 373 зүйлийн ургамал ургадаг.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 85.9 сая төгрөг бөгөөд үүний 71.1 сая төгрөг нь аймгийн төсөвт, 14.9 сая төгрөг нь сумын төсөвт төвлөрдөг. Сумын төсвийн 7 байгууллага  1193.9 сая төгрөгийн санхүү дэмжлэг авдаг.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага 12,жишиг татвар төлөгч 9 иргэн үйл ажиллагаагаа явуулж 2013 оны 1,2 сарын байдлаар нийт улсын төсөвт 86881.4, сумын төсөвт,1039.3 сая төгрөгийн төлөврүүлсэн байна. Тус мал эмнэлэгийн үйлчилгээ эрхлэгч Цогдарьт ББН, мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч бурхант хайрханы хишиг, үр тариа болон бусад ургамал тариалалтын чиглэлээр Эрдэнэ мандал хайрхан зэрэг хоршоо үйл ажиллагаагаа явуулж байиа.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 244006 толгой малтайгаас 299 тэмээ, 16740 адуу,5831 үхэр, 141313 хонь, 79823ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 80 хувьд нь төмс, хүнсний ногоо, 20 хувьд нь  бүтээгдэхүүн тариалж байна.

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүрУлаанбаатар-Өвөрхангай холбосон  улсын чанартай 36.97 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж.Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1985 онд баригдсан 35/10/кВт-ийн дэд станцтай. 2011 онд улсынтөсвийн хөрөнгө оруулалтаар 10/0.4/кВт дэд станцыг нэмж барьсан.

Ус хангамж.Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай  45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай. 

Дулаан хангамж. Сумын төвд бага оврын 5 уурын зуух,  Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, СӨБ,Соёлын төв,нийтийн ахуй үйлчилгээний салбар зэрэг байгууллагуудыг дулаанаар хангадаг.

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн  14 бүлэгт 365 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.2 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай

Төрийн өмчийн Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 75, гэр цэцэрлэгт 25 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Сургууль

§  Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

§  Онгоны 5 дугаар багийн Сумын төвд байршилтай

§  480 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 358 хүүхэд суралцаж байна

§  39 багш, ажиллагсадтай

§  1976 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосго, бетонон хийцтэй, чанар муутай шалнаас хөгцөрч мөөгөнцөртдөг, дээврээс ус байнга гоождог  барилгатай

Цэцэрлэг

§  Цэцэрлэг

§  Онгоны 5 дугаар багийн сумын төвд  байршилтай

§  75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна

§  12 багш, ажиллагсадтай

§  2010 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай..

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд нийт 75 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 283, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн  1  тохиолдол гарсан байна.

Эмнэлэг

§  Эрүүл мэндийн төв

§  Онгоны 5 дугаар  багийн сумын төвд байршилтай

§  13 ортой

§  2 эмч, 4 сувилагч нийт 22 ажиллагсадтай

§  1978 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёл, спорт

1954онд ашиглалтанд орсон 150 суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байна.

Тус Соёлын төв нь спорт заал, орон нутаг судлах танхим, номын сангийн барилгуудтай 5 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв

§  Соёлын төв

§  Онгоны 5 дугаар  багийн төвд байршилтай

§  150 хүний суудалтай

§  5 ажиллагсадтай

§  1954 онд ашиглалтанд орсон  чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Шинээр соёлын төв барих шаардлагатай.

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас шашины үйл ажиллагааг тогтмол явуулдаггүй байна.

Тухайн хийдэд хуврага, санваартан ажилладаггүй байна.

Сумын хэмжээгээр нийт 244.0 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн ..... мянган толгой мал тоологдсон нь нийт малын ....хувь байна.

640малчин өрх,730 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 6`га талбайд үр тариа, 2 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, тариалж 72 18 тонн төмс, 16 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Төрийн байгууллагад 93 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 38иргэд байна. Нийтбүртгэлтэй  ажилгүй иргэдийн 42,1хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7,9 хувийг дээд, 7,8 хувийг тусгай дунд,  10,5 хувийг бүрэн дунд, 44,7 хувийг бүрэн бус дунд, 28,9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Бүрд сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэхээр төлөвлөсөн.

Сумын төвийннутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

§  орон сууц, олон нийтийн бүс0,4га

§  ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  0.7га

Өнөөгийн байдлаар 318 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 га газар өмчилж, 192 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 4,2га газар эзэмшиж байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

§  ЗДТГ-ын барилга

§  Онгоны 5 дугаар багийн сумын төвд байршилтай

§  15ажиллагсадтай

§              1981 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Энэ хугацаанд их засвар хийгдээгүй, төсөл боловсруулж санал хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй. Барилгын дээвэр, цонх, хаалга муудсан, гадна хаявч, хана суулт өгсөн. Инженерийн шугам сүлжээ муудсан. Цаашид ашиглах боломжгүй.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ü  Малын индексжүүлсэн даатгал төсөл

ü  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

ü  Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж буй Хот орчмын бэлчээрийн төсөл

ü  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

            Жил болгон  уламжлал болгон зохиогддог  намрын ногоон өдрүүд  улсын үзэсгэлэн худалдаагаар тус сумын  “АЙРАГ” бүтээгдэхүүн 2003, 2005, 2009 онуудад брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан.

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр: 4 хүн чулуутай, хээтэй чулуу 1, босоо чулуун хөшөө 3,

Багууладсан он:

Хөшөө, дурсгалын намтар: Хүннүгийн үеийн дурсгалууд

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэдээ дэмжигч оролцоог нь нэмэгдүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгчсумаас үйлдвэрлэгчсум болох суурь нөхцлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны  хангамжийн  хувийг дээшлүүлэх

Өвөрхангай аймгийн Бүрд сум нь Монгол орны хүйс нутаг, гал голомтыг  бадрааж ирсэн  байгаль түүхийн өлгийн болсон ариун дагшин газар нутаг юм. Бүрд сум нь Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйг голлон хөгжүүлдгээрээ онцлогтой. Мөн усалгаатай газар тариаланг хавсрага аж ахуй болгон хөгжүүлж эхлээд байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%